АВСТРАЛИ ТИВ ДЭХ МОНГОЛЫН ШАГАЙН ХАРВААНЫ САЛБАР ХОЛБОО нь Австралид амьдарч байгаа монголчууддаа дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, Монголын үндэсний спорт тоглоом болох шагайн харвааны өвийг сурталчлах, хүндэтгэн уламжлуулах зорилготой.
Бидний зорилго нь уламжлалт ёс, жаягийг залуу хойч үедээ үргэлжлүүлэн өвлүүлэн, тэдэнд сэтгэл зүй, бие бялдрын хүмүүжил олгох явдал юм. Холбоо нь 6 жилийн турш үйл ажиллагаагаа амжилттай явуулснаар хамтын үнэт зүйлсийг бэхжүүлэн, ирээдүйд илүү өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц үзүүлсээр байна.
