Австралийн Монголчуудын Теннисний Холбоо ~ Australian Mongolians Tennis Association (AMTA) нь 2024 оны 9 сар байгуулагдсан. Бидний Үндсэн Зорилго: Австралид амьдарч буй Монголчуудын дунд теннис спортыг хөгжүүлэх, сурталчлах. Холбооны Үйл ажиллагаа;
- Теннисийг түгээн дэлгэрүүлэх
- Теннис сонирхогчид болон шинэ эхлэгчдэд зориулсан танилцуулга, мэдээллийн өдрүүд
- Теннисний ач холбогдол, дасгал сургуулилтын талаар сургалт, зөвлөгөө өгөх
- Сургалт, дасгалжуулалт зохион байгуулах
- Анхан, дунд түвшний сургалтууд
- Мэргэжлийн болон туршлагатай дасгалжуулагчдын удирдлага дор хичээллэх боломж
- Хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан бүлгийн болон ганцаарчилсан сургалтууд
- Тэмцээн, арга хэмжээ зохион байгуулах
- Теннис сонирхогчдын дунд нөхөрсөг тэмцээн, эвентүүд зохион байгуулах
- Жил бүрийн аварга шалгаруулах тэмцээн явуулах
- Гишүүдийн хоорондын нөхөрсөг тоглолтууд болон бусад олон нийтийн арга хэмжээнүүд
Холбооны ач холбогдол
- Австралид амьдарч буй Монголчуудын дунд спортын идэвхийг нэмэгдүүлэх
- Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх
- Шинэ найз нөхөдтэй болох, теннисээр дамжуулан нийгмийн харилцаагаа өргөжүүлэх
Холбогдох хаяг: Email: amtatennis24@gmail.com
