Skip links

Mazaal AI ~ Хиймэл Оюун Ухаан, SaaS, Платформ

Mazaal AI нь хиймэл оюун ухааны агент ашиглан бизнесийн бүхий л төрлийн процессийг автоматжуулдаг платформ юм.

Үйл ажиллагааны чиглэл: Хиймэл оюун ухаан, SaaS, платформ
Үүсгэн байгуулагч: Б. Энхболд
Үүсгэн байгуулагдсан он: 2023 он

Өнөөдрийн байдлаар манай платформын санал болгож буй үйлчилгээнүүд:

1. Хөдөө аж ахуй, уул уурхай, санхүү, худалдаа, эрүүл мэнд зэрэг бүх төрлийн салбарт шууд ашиглаж болох 70 гаруй моделиуд
2. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт моделиудыг текст, зураг, дуу, дүрс бичлэг хэлбэртэй өгөгдлөөрөө сурган сайжруулж, зөвхөн өөрийн бизнесдээ зориулсан хиймэл оюун ухаан бүтээх бүтээх боломж
3. Хэд хэдэн хиймэл оюун ухааны моделиудыг хооронд нь холбож бизнесийхээ төвөгтэй асуудлыг шийдэх, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх боломж.

Зах зээлд хиймэл оюун ухааны маш олон шийдэл байгаа боловч ихэнх нь зөвхөн мэргэжлийн хүмүүс ашиглаж чадах эсвэл хүснэгтэн өгөгдөлд зориулсан байдаг. Мөн ашиглаж сурахад төвөгтэй, бодит асуудлыг тэр бүр шийдэж чаддаггүй, цаашлаад өндөр үнэтэй байдаг нь ялангуяа жижиг, дунд бизнес, стартап болон өгөгдөл, хиймэл оюун ухааны баггүй компаниудад томоохон бэрхшээл болдог.

Харин бид хиймэл оюун ухааныг зөвхөн мэргэжлийн хүмүүст бус хүн бүрд илүү хүртээмжтэй болгох эцсийн зорилготой. Манай платформ ашиглахад энгийн, нарийн технологийн мэдлэг шаардахгүй, үнийн хувьд бусдаас хэд дахин хямд гэдгээрээ зах зээлд ялгардаг. Эцсийн дүндээ хэрэглэгч хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт хиймэл оюун ухааны моделиудыг код бичилгүйгээр сургаж, улмаар бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хялбархан нэвтрүүлэх боломжтой.

Платформын хувьд ашиглахад энгийн хялбар мэт боловч бид үйл ажиллагааны нарийн төвөгтэй процессуудыг стандартын дагуу, олон улсын жишигт нийцүүлэн хийж байгаа бөгөөд эцсийн хэрэглэгчид үүний ард юу болж байгааг мэдэх шаардлагагүйгээр хиймэл оюун ухааныг бүтээх боломжтой.

Бизнесүүд манай платформыг ашиглан үйл ажиллагаагаа автоматжуулж, стратегийн шинэ бодлогоо олж нээх, бүтээмжээ ихэсгэх, зардал болон эрсдлээ багасгах зэрэг олон боломж, давуу талуудыг олж авдаг.

Холбоо барих

Phone: (+61) 491 971 535

Website: http://www.mazaal.ai

Social: Facebook

Social: LinkedIn

Address: 65 Durham St Hurstville NSW 2220