Skip links

MOZ EXPRESS

MOZ EXPRESS нь 2009 онд Австралийн Сидней хотод MOZFORYOU нэртэйгээр байгуулагдсанаасаа хойш Aвстралийн бүх төрлийн визний үйлчилгээ, хууль зүйн зөвөлгөө өгөх үйлчилгээтэй хослуулан Австрали Монголын хооронд газрын болон агаарын ачаа тээвэрлэх үйлчилгээг анх нэвтрүүлэн амжилттай ажиллаж ирсэн.

MOZ EXPRESS нэртэйгээр 2015 оноос тээвэр зуучлалын салбарт дагнан ажиллаж байна.

Бид үйлчилгээгээ улам чанаржуулахыг зорилго болгож ажилладаг бөгөөд бид Сиднейд төдийгүй Австрали даяар байгаа бүх монголчуудад хүрч үйлчилдэг.

Бид Aвстрали-Mонголын хоорондох агаарын болон далайн тээврийн үйлчилгээг Aвстрали дахь монголчуудын хэрэгцээнд аль болох тааруулан зохион байгуулж үйлчилдэг билээ.

Түүнчлэн монголын олон бизнесийн байгууллагын захиалгат бараагаа Австралиас тээвэрлэдэг билээ.

Бид олон улсын төвшинд хүрсэн тээвэр зуучийн жишгээр найдвартай шуурхай, баталгаат ачаа тээврийн үйлчилгээг үйлчлүүлэгчдэдээ хүргэхийг эрмэлзэн ажилладаг юм.

MOZ EXPRESS-ийг сонгосноор та дараах цогц үйлчилгээг авах боломжтой

7 хоног бүрийн тогтмол агаарын тээвэр, агаар-газар хосолсон түүвэр тээвэр
Экспорт импортийн гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээ
Австралийн гааль, хорио цээрийн бүрэн мэдээлэл үйлчилгээ
Австралиас бараа худалдан авалтын иж бүрэн зөвөлгөө
Тээврийн даатгал

Холбоо барих

Phone: (+61) 451 174 610

Website: http://www.mozexpress.com.au/

Social: Facebook

Address: 24-26 Legge Street, Roselands, NSW, 2196