U Champ Academy маань тулааны урлагийн спорт клуб бөгөөд одоогоор жүдо, жиү жицү, чөлөөт бөх, бокс зэрэг төрлүүдээр хүүхэд насанд хүрэгчдэд зориулсан сургалтуудыг явж байна.
Манай клубт Монгол улсын Гавьяат тамирчин О.Насанбурмаа, Олон улсын хэмжээний мастер П.Шинэхүү нар чөлөөт бөхийн дасгалжуулагчдаар, Олон улсын хэмжээний мастер Т. Мөнгөнтуяа нь жүдогийн дасгалжуулагчаар, 2024 оны AJP Jiu Jistu Дэлхийн аварга Э. Амартүвшин нь Жиү жицүгийн дасгалжуулагчаар, Спортын мастер Д.Ундрал нь боксын дасгалжуулагчаар тус тус ажиллаж байна.
Манай клуб нь NSW мужийн Чөлөөт бөхийн Шилдэг багаар 2024, 2025 онд шалгарч, Австралийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 10 жингээс 9 жинд нь медаль авсан.
Ирээдүйд бид бүхий л төрлүүдээрээ дэлхийн хэмжээний тамирчин бэлтгэхээс гадна, эрүүл биетэй спортод хайртай залуу үеэ бүтээхийг хичээн ажиллаж байна.
