Skip links

UglyHot Podcast

UglyHot Podcast ~ “Царай муутай” мэдрэмжийг даван туулж, “Халуухан” үр дүндээ хүрэхийн тухай Бидний амьдралд сайхан мөчүүдээс гадна хүнд, таагүй, эмзэг мэдрэмжүүд заавал тохиодог. Эдгээрийг мэдрэхгүй юм шиг явж, үл тоомсорлох нь амжилт биш. Харин тэдгээрийг даван туулж, өөрийгөө хөгжүүлж чадвал хүссэн үр дүндээ хүрдэг.

Энэ л зарчмыг UglyHot подкаст ойлгуулахыг зорьдог.

Ugly ~ Айдас, бүтэлгүйтэл, эргэлзээ, өөртөө итгэлгүй байдал, бусдын шүүмжлэл, сэтгэлийн шарх… Эдгээр мэдрэмжүүдийг бид бүгд мэдэрдэг. Гэхдээ тэдгээрийг сөрөх биш, ойлгож, даван туулж сурах нь жинхэнэ өөрчлөлт авчирдаг.

Hot ~ Бидний хүсдэг үр дүн – 9 цагаан хүсэл. Өөртөө итгэлтэй болох, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, хайр дурлал, эрүүл мэнд, аз жаргал, амжилт, андын хүрээлэл, карьер… Энэ бүхэн нь бидний хүнд хэцүү замналын ард бий.

UglyHot Podcast бол энэ аяллын бодит түүх, үнэнийг өгүүлдэг, өөрийн биеэр туулсан бүхнийг номын, судалгааны, бусдын тууллаар бататган хөнддөг. Өөрийнхөө сул тал, эргэлзээ, хүнд мэдрэмжүүдтэй нүүр тулж, тэдгээрийг даван туулсан хүмүүсийн түүхийг хуваалцаж, таныг ч бас урам зориг авахад туслах болно.

Амьдралын ямар ч талбарт хамаатай энэ зарчим – хэцүүг давахгүй бол сайханд хүрэхгүй. Ugly-г туулж байж л Hot болно.

Энэхүү подкастыг сонирхож, өөрийн амьдралдаа хэрэгтэй ухаарал, урам зоригийг авахыг хүсвэл

Манай фэйсбүүк page: UglyHot Mongolian Podcast Подкастыг маань мөн Soundcloud, Apple podcast, Mplus зэрэг дээр Uglyhot Mongolian Podcast гэж хайж бичээд сонсоорой.

Холбоо барих

Phone: (+61) 450 967 830

Social: Instagram

Social: YouTube