V&V Learning Center – Онлайн Математикын Сургалтын Төв нь таны хүүхдийн математикт итгэх итгэлийг сэргээж, амжилтад хөтөлнө! Манай сургалтын төв нь 4-12-р ангийн сурагчдад зориулан онлайн хэлбэрээр Англи хэл дээр математикийн хичээл зааж байна. Австралийн хаанаас ч хамаагүй, таны хүүхэд 10+ жилийн туршлагатай багштай ганцаарчилсан сургалтаар хичээлээ судлах боломжтой.
- Сурагчийн түвшинд тохируулсан сургалт – Бид сурагч бүрийн хэрэгцээнд нийцүүлэн хөтөлбөр боловсруулж, ойлгомжтой бөгөөд үр дүнтэй арга барилаар заадаг.
- Шалгалтад бэлтгэнэ – NAPLAN, VCE зэрэг чухал шалгалтад бэлтгэхээс гадна хоцрогдол арилгаж, мэдлэгийг нь бататгана.
- Математикт дур сонирхолтой болгоно – Австралийн олон нийтийн сургуулиудад математик хангалттай гүнзгий заагддаггүйгээс олон сурагч өөрийгөө чадамжгүй гэж бодон, цаашид энэ чиглэлийг сонирхохоо больдог. Бид сурагчдад математикийн бодлого, ойлголтыг илүү уялдаа холбоотой, сонирхолтой байдлаар тайлбарлаж, өөртөө итгэлтэй суралцахад нь тусалдаг.
Манай хичээлүүд Zoom-ээр явагдах бөгөөд сурагч бүрийн түвшин, зорилгод нийцүүлэн, ойлголтыг нь гүнзгийрүүлэхэд чиглэдэг.