Skip links

GOLDENLIGHT Pty Ltd

GOLDENLIGHT компани нь 2018 онд байгуулагдан одоогоор Австрали улсын нийслэл Канберра хотын урдаа барих арматур угсралтын компани болоод байна. Бидний нэгэн эрхэм зорилго бол Австрали улсад мэргэжлийн өндөр түвшинд, чанартай үйлчилгээг үзүүлж Монголзалуусынхаа ур ухааныг гайхуулан харуулах явдал юм.

Бид арматур хийцлэл угсралт, угсармал хийц, төмөр бетон хийцийн хүчитгэл, гагнуур, зэрэг барилгын олон төрлийн үйлчилгээгээр мэргэшин ажиллаж байгаа ба манай чадварлаг баг хамт олон нь төслийн бүх үе шатанд нягт нямбай, үр ашигтай, өндөр чанартайгаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэн ажиллаж байна.

Бид Австралийн CFMEU болон Master Buildersхолбоонуудын гишүүд бөгөөд Австралийн хууль тогтоомж, барилгын дүрэм журам, салбарын стандартыг чандлан мөрдөж ажилладаг нь бидний аюулгүй байдал, чанар, ёс суртахууныг батлах илэрхийлэл юм.

GOLDENLIGHT  компани нь Австрали улсад амьдарч буй Монголчууддаа дэмжин өсөж хөгжих, суралцах, мэргэжлийн түвшинд хөгжих боломжоор хангах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Анхны өдрөөсөө эхлэн бидний аюулгүй байдал, дүрэм журамд тууштай анхаарал хандуулснаар ирсэн нь  өнөөдрийн амжилтад хөтөлсөн бөгөөд цаашид ч хэрэгжүүлсээр байх нь бидний зорилтуудын нэг бөгөөд үүгээрээ Монголчууддаа аюулгүй ажиллах орчныг бүрдүүлж өгч байгаа юм.

И Би Эй буюу аж ахуйн нэгжийн гэрээг Австрали улсын үйлдвэрчний эвлэлтэй хийснээр бид ажилчдадаа өндөр цалин болон нэмэлт олон давуу талуудаар хангах болсон.Мөн бид чадварлаг ажилчдадаа Австрали улсад амьдрах боломжоор хангах, ажил олгогчийн урт хугацааны виз олгож эхэлсэн гэдгийг дуулгахад таатай байна.

Хариуцлага, мэргэжлийн ур чадвар, үр дүнтэй удирдлага, тууштай байдал гэсэн үнэт зүйлсээрээ Монгол брэндийг бий болгоод зогсохгүй, төсөл болгонд хэрхэн шилдэг, үнэнч шударга ажиллаж байгаагаа батлахыг зорин ажиллаж байна.

Хүндэтгэсэн

Т. Анхбаяр

GOLDENLIGHT компаний захирал

Холбоо барих

Phone: (+61) 421 548 469

Website: http://www.goldenlightcivil.com.au

Social: Facebook

Address: 490 Northbourne Ave, Dickson ACT 2602