SYDNEY BOOKWORMS Hомын Kлубт таныг урьж байна!
Манай номын клуб нь Австралийн Сидней хотод амьдардаг залуустай сар бүр нэг ном сонгон уншиж, уншсан номынхоо талаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлдэг.
Бид сар бүр Монголын шинэ болон хуучин зохиол бүтээлүүдтэй танилцахын зэрэгцээ дэлхийн уран зохиол, орчуулгын бүтээлүүдийг ч уншиж, хэлэлцдэг. Монгол хэлээр ном уншихаас гадна, номын хүртээмжийг харгалзан англи хэлээр олддог номыг сонгодог бөгөөд энэ нь гадаад хэл сурахад давхар ач холбогдолтой байдаг.
Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэн, найз нөхдийн хүрээллээ тэлэн, шинийг сурах хүсэл эрмэлзэлтэй хүмүүст нээлттэй.
Ном бол мэдлэг ~ Мэдлэг бол хүч
Хүндэтгэсэн,
Ц.Одончимэг
