Skip links

GLOBANCY Pty Ltd

GLOBANCY Pty Ltd нь боловсролын салбарт олон жилийн туршлагатай мэргэжилтнүүд, Австралийн Боловсролын Зөвлөхүүдийн Чадавхийн Хөтөлбөрт (QEAC) хамрагдсан зөвлөхүүд болон Цагаачлалын Хууль зүйн Зөвлөхдийн Оффис (OMARA)-т бүртгэлтэй мэргэжилтнүүдийн нэгдсэн багтай, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компани юм. Манай компани нь дэлхийн олон улс оронд салбартай бөгөөд олон үндэстний соёлын онцлог болон оюутнуудын хэрэгцээ, зорилгыг гүнзгий ойлгож, зөв дүн шинжилгээ хийх чадамжтай туршлагатай багтай. Энэ нь бидэнд оюутан бүрийн боловсролын хэрэгцээнд хамгийн сайн тохирсон, хувь хүнд чиглэсэн зөвлөгөөг өгөх боломжийг бүрдүүлдэг. Бид Австралийн нэр хүндтэй их, дээд сургуулиуд, Англи хэлний сургалтын төвүүд болон мэргэжлийн боловсролын байгууллагуудтай шууд гэрээтэйгээр хамтран ажилладаг. Мөн манай гадаад салбарууд нь оюутнуудыг боловсролын зорилгодоо амжилттай хүрэхэд мэргэжлийн түвшний дэмжлэг үзүүлдэг бөгөөд таны эх хэл дээр зөвлөгөө өгөх боломжтой. GLOBANCY – Таны ирээдүйн боловсролын найдвартай түнш.

Холбоо барих

Phone: (+61) 426 188 911

Email: mongolia.onshore@globancy.com

Website: http://www.globancy.com

Social: Facebook

Address: Suite 14, Level 15, 327 Pitt street Sydney NSW 2000